Windows 3.1

Windows 3.1
ХөгжүүлэгчMicrosoft
Эх сурвалжХаалттай эх
Худалдаанд гаргасан он1992 оны 4-р сарын 6-ны өдөр; 26 жилийн өмнө
Хамгийн сүүлийн хувилбар3.11 / 1993 оны 12-р сарын 31; 24 жилийн өмнө
ЛицензАрилжааны програм хангамж
Өмнөх ньWindows 3.0 (1990)
Дараагийнх ньWindows 95 (1995)
Дэмжлэгийн байдал2001 оны 12-р сарын 31-нээс хойш дэмжигдээгүй

Windows 3.1 нь хувийн компьютер дээр ашиглах зорилгоор Microsoft-ээс гаргасан 16 битийн үйлдлийн систем юм. Энэ үйлдлийн систем нь 1992 онд худалдаанд гарсан Windows 3.0-оор хөгжүүлэлт эхэлсэн. Windows 3.1 нь MS / PC-DOS дээр ажилладаг бөгөөд дараа дараагийн хувилбарууд нь 1992-1994 оны хооронд Windows 95 болон солигдсон. Windows 95 нь MS-DOS дээр суурилсан платформ дээр хэд хэдэн сайжруулалтыг хийсэн ба үүнд системийн сайжруулалт, мультимедиа, TrueType фонтууд болон workGroup гэх мэт шинэчлэлтүүдийг хийсэн. Windows 3.1 анх 1992 оны 4-р сарын 6-нд гарсан. Windows 3.1 нь хуучин Windows платформтой нийцтэй байхаар зохион бүтээгдсэн. Windows 3.0-ийн адил 3.1 хувилбар нь File Manager болон Program Manager байсан боловч өмнөх бүх хувилбаруудаас ялгаатай нь Windows 3.1 нь real mode горимд ажиллах боломжгүй байсан.


© MMXXIII Rich X Search. We shall prevail. All rights reserved. Rich X Search